"Khuvsgul Lake" зочид буудалд байрлахад мөрдөх журам

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:

ЗОЧИД БУУДАЛ, ТАВ ТУХ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХОРИГЛОХ ЗҮЙЛ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

"Khuvsgul Lake" зочид буудал гэж “Хөвсгөл лэйк Сити Тоувэр” барилгын 20, 21, 23, 24 дүгээр давхарт байрлах зургаан төрлийн 80 өрөөнд 210 хүртэлх зочин хүлээн авах хүчин чадалтай, зочид буудлын үйл ажиллагаа явуулж байгаа обьектийг хэлнэ. Цаашид “Зочид буудал” гэнэ.
Зочид буудал нь унадаг дугуйн болон спорт, аялал жуулчлалд ээлтэй зочид буудал юм.
Зочид буудлын захиалгын журмын дагуу захиалга өгч, төлбөр төлсөн гадаад, дотоодын иргэнийг зочид буудлын зочин гэнэ. Цаашид “Зочин” гэнэ.
Энэхүү журмын зорилго нь зочныг элгэмсэг, халуун дотно угтан авахаас эхлээд сэтгэл ханамжтай үдэх хүртэлх бүхий л үйл ажиллагааны харилцан уялдааг зөв зохицуулж, тухайн зочин болон бусад зочны тав тух, аюулгүй байдал, цэвэр цэмцгэр, эрүүл ахуйн стандарт хангасан журманд заасан бүх үйлчилгээг үзүүлэхийг зочид буудлын үйлчилгээ гэнэ. Цаашид “Үйлчилгээ” гэнэ.
Энэхүү журам нь зочид буудал болон зочны хооронд үүсэх харилцааг зохицуулах бөгөөд зочид буудлын зүгээс зочинтой хийгдэж буй хууль ёсны гэрээ гэж үзэх тул төлбөр төлөхөөсөө өмнө болон зочны өрөөнд байрлуулсан энэхүү журамтай заавал танилцаж, хүлээн зөвшөөрсөн байна.
Энэхүү журмыг зочид буудлаар үйлчлүүлж байгаа зочин, нэмэлт зочин, гэрээт компани, байгууллага, зочид буудлын ажилтан заавал дагаж мөрдөнө.
Өрөөний төрөл, хэмжээ, өрөөн доторх тавилга, тоног төхөөрөмж, эд хогшлийн жагсаалт, үнийг ард хавсаргав.
Энэхүү зочид буудлын менежментийг 9011564091 улсын бүртгэлтэй “Сити тоувэр хотел” ХХК явуулж буй болно.
Зочид буудал нь Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу 14200, Сүхбаатарын талбай, 8/1 хаягт байрлана.
Зочид буудалтай холбоо барих:

            Телефон утас: +976-70115757, +976-80366366

Е-мэйл: info@khuvsgullakehotel.mn

Вэб сайт: www.khuvsgullakehotelhostel.mn

Зочид буудлын албан ёсны хэл нь монгол, англи хэл болно.

 

ХОЁР. ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОХ

Гадна тамхи татах цэгээс бусад газарт буюу зочид буудал дотор тамхи татахыг хатуу хориглоно. Хориглосон газар тамхи татсан нь батлагдвал 200 ам.доллартай дүйцэх төгрөгөөр торгоно.
Тамхи татсаны торгууль нь тамхины үнэрээр орчинг бохирдуулсны улмаас зочид буудал орлого алдсан, нэмэлт цэвэрлэгээ үйлчилгээ хийсний төлбөрт тооцогдоно.

ГУРАВ. ЧИМЭЭ ШУУГИАН

Зочид буудлын өрөөнд хашгирах, хэрэлдэх, дуулах, зодолдох, агсамнах, хэт чанга ярихыг хориглоно.
Орой 23.00 цагаас хойш телевиз, хөгжмийн дууг багасгаж, засвар, үйлчилгээ хийх зэрэг чанга дуу чимээ гаргахгүй.

ДӨРӨВ. ХОРИГЛОХ ЗҮЙЛ

Зочид буудалд дараах зүйлийг авч орохыг хориглоно. Үүнд:

  • Аливаа төрлийн амьтан;
  • Тэсэрч дэлбэрэх зүйл, газ, сум, салют, дарь, бинзен, шатамхай бусад зүйл;
  • Бохир, хурц үнэр гаргах эд зүйл;
  • Бүртгэлгүй, зөвшөөрөлгүй галт зэвсэг болон мэс хутга, жад, сэлэм;
  • Өрөө болон лифтний хаалгаар багтахгүй овортой, эсвэл хэтэрхий олон тооны бараа, эд материал, цүнх, хайрцаг;
  • Монгол Улсын хуулиар хориглосон эм, эмийн төрлийн бүтээгдэхүүн;
  • Хар тамхи болон хар тамхины төрлийн мансуурлах бодис зэргийг авч орохыг хориглоно.

Зочид буудалд дараах төрлийн үйлдлийг хориглоно. Үүнд:

  • Мөрийтэй тоглоом, ёс суртахуунд харшлах болон олон нийтийн эрх ашгийг хөндөх үйлдлүүдийг хийх;
  • Зөвшөөрөлгүйгээр зочид буудлын өрөө, хүлээлгийн танхим болон бусад хэсэгт бизнесийн үйл ажиллагаа явуулах, худалдаа наймаа, зар сурталчилгаа, үзэсгэлэн гаргах;
  • Буудлын хэрэглээнд зориулсан тоног төхөөрөмжүүдээс өөр бусад тоног төхөөрөмж ашиглах, хэрэглэх, цэнэглэх (хувийн хэрэглээний цахилгаан хэрэгсэл болон фото, видео камер, гар утас, 25000 mAh ихгүй зай хураагч, компьютэр, GPS  цэнэглэхэд хамаарахгүй);
  • Зочид буудлын өрөөнд хоол хийх;
  • Зочид буудлын эд хогшил, тоног төхөөрөмжүүдийг авч явах, зөвшөөрөлгүйгээр байрлалыг нь өөрчлөх;
  • Зочид буудлын тавилга, хивсэн дээр юм индүүдэх, чийгтэй зүйл тавих, хувцас хатаах, ус, шингэн зүйл асгах;
  • Насанд хүрээгүй буюу 18-аас доош насны зочинд асран хамгаалагчгүйгээр үйлчлэх;
  • Зочид буудлын өрөөнд 13-аас доош насны хүүхдийг асран хамгаалагчгүй ганцааранг нь түр үлдээх;
  • Зочид буудлын лифтээр 13-аас доош насны хүүхдийг асран хамгаалагчгүй ганцааранг нь зорчуулах;
  • Өглөөний цайны хоол, ундаа, боов, талх, иогурт зэргийг хооллох танхимаас авч гарах;
  • Зорчигчийн лифтээр хэт их ачаа бараа, тээш зөөх;
  • Зочид буудлын хаалгачаас бусад ажилтанд ямар нэг шан харамж өгөх;
  • Зочид буудлын өрөөнд архи ууж согтуурах, хар тамхи хэрэглэж мансуурах;
  • Ариун цэврийн өрөөний усыг хаалгүй орхих, цахилгаан хэрэгслийг унтраалгүй орхих;
  • Өрөөний цонхоор ямар нэг зүйл хаях, унжуулах;
  • Өрөөнөөс бусад газарт хувцасгүй нүцгэн явах;
  • Зочид буудлын өрөөнд эротик болон порно фото, видео зураг авах;
  • Зочид буудлын өрөө болон эзэмшлийн талбайд бизнесийн зорилгоор зөвшөөрөлгүйгээр фото, видео зураг авахыг тус тус хориглоно.

Зочин болон нэмэлт зочин дээрх хориглосон заалтуудыг зөрчвөл зочид буудлын захиргаанаас үйлдлийг таслан зогсооно.
Зочин болон нэмэлт зочин дээрх хориглосон заалтуудыг зөрчснөөс буудал болон бусдад хохирол учирвал зочноос зочид буудал нөхөн төлбөр нэхэмжилнэ.
Зочин болон нэмэлт зочин дээрх хориглосон заалтуудыг зөрчснөөс зочид буудал болон бусдад учирсан хохирлыг зочин нөхөн төлөхгүй бол Монгол Улсын хуулийн байгууллагаар шийдүүлнэ.

 

ТAВ. АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Зочин бүр өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс дараах журмыг дагаж мөрдөнө. Үүнд:

  • Ус буцалгагч, үсний сэнс, индүү зэргийг ашиглах зааврын дагуу зориулалтаар нь хэрэглэх;
  • Хувийн сахлын машин болон цахилгаан хэрэгслээ ашиглахдаа залгуурын 110 V, 220 V мөн эсэхийг шалгаж, ашиглах;
  • Ор, зөөлөн сандал, тамхи татахыг хориглосон газруудад тамхи татахгүй байх;
  • Өрөөндөө болон зочид буудлын бусад хэсэгт ил гал гаргах, галын аюултай зүйл хэрэглэхгүй  байх;
  • Өрөөнд байх, өрөөнөөс гарах болгондоо хаалга түгжигдсэн эсэхээ шалгах;
  • Танихгүй хүнд өрөөний хаалгаа нээж өгөхгүй байх;
  • Танихгүй этгээд өрөө рүү зөвшөөрөлгүй орохыг завдвал зочин угтагч руу 100 дугаараар холбогдон мэдэгдэх;
  • Бүртгэлгүй зочинтой өрөөндөө уулзалт хийхгүй байх, өрөөндөө дагуулж орохгүй байх;
  • Душны өрөөнд бага насны хүүхэд усанд ороход усны халууныг тааруулж өгөх;
  • Өрөөний жорлон, душ, нийтийн эзэмшлийн талбайн плитан дээр хальтрах, гэмтэхээс урьдчилан сэргийлж, өрөөндөө углааш хэрэглэх, өрөөнөөс гадуур гутлаа өмсөх;
  • Ус буцалгагчтай болгоомжтой харьцах;
  • Өрөөн доторх шилэн аяга, стакан, жорлонгийн цаас тогтоогч гэх мэт шил, төмөр эдлэлтэй болгоомжтой харьцах;
  • Өрөөндөө архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх;

 

ЗУРГАА. ЗӨВЛӨМЖ

6.1. Оройн цагаар ганцаар гадагш гарахгүй байхыг зөвлөе.

6.2. Зочид буудлын зочин хэдий ч танихгүй хүнийг өрөөндөө оруулахгүй байх.

6.3. Зочид буудлын нийтийн хэсэг, гадна, ойр орчимд халаасны хулгайчаас болгоомжлох

ДОЛОО. ОСЛЫН ҮЕД

Ослын үед аль болох сандарч, тэвдэхгүй, ухаалаг шийд гаргахыг хичээх хэрэгтэй.
Зочид буудалд осол гарсан үед хоёр аргаар ослоос зайлна.

Зочид буудлын коридорын хоёр талд байгаа ослын явган шатаар дээш буюу доош гарч зугтана.
Зочид буудлын ажилтны заавар зөвлөгөөний дагуу аюулгүйн тросон олсыг ашиглаж цонхоор байшингаас гарна.

Ослын үед тусламжаар ирсэн аюулгүйн ажилтны үүрэг, даалгавар, зөвлөмжийг дагаж ослоос аврагдана.
Өрөөнд гал гарсан тохиолдолд дохиолол автоматаар ажиллаж, өрөөний таазанд бэхлэгдсэн бороожуулагчаас ус шүршинэ.
Зочид буудалд байрлахдаа аливаа эрсдлийг тооцож, өрөөний хаалганы дотор талд байрлах ослын үед ашиглах аюулгүйн гарцын зурагтай танилцана.
Ослын үед өрөөний түлхүүрээ биедээ авч явна.
Ослын үед цахилгаан шатыг хэрэглэхгүй.
Ослын үед зочид буудлын угтах хэсгийн ажилтан нь давхар бүрийн зочны бүртгэлтэй хуудсыг аюулгүйн ажилтанд өгч, аврах ажиллагааг эхлүүлнэ.
Давхрын жижүүр зочны бүртгэлтэй байна.
Аюулгүйн ажилтан бүртгэлтэй бүх зочныг өрөө тус бүрээр шалгаж аврах ажиллагааг явуулна.
Зочид буудлын өрөөг орхин гарч байгаа нөхцөлд хаалгыг хаана.

НАЙМ. ХОРТ УТААНЫ БАГ

Өрөөний тавиур дээр байрлуулсан хоёр ширхэг хайрцагтай зүйл бол хорт утааны нэг удаа хэрэглэх баг юм.
Ослын үед хорт утааны маскыг хайрцаган дээрх зааврын дагуу өмсч, өөрийгөө болон хамт байгаа нэгнээ угаартахаас хамгаална.
Хорт утааны маск нь нэг удаагийн хэрэглэл тул энгийн үед нээх, өмсөж үзэхийг хориглоно.
Нэмэлт зочин хонох тохиодолд хорт утааны баг нэмж авна.

ЕС. АЮУЛГҮЙН ОЛС

Ослын үед гарах гарцгүй болсон тохиолдолд зочид буудлын ажилтны заавар зөвлөгөөний дагуу аюулгүйн олсыг ашиглаж цонхоор бууж, байшингаас гарна.

АРАВ. ДУУТ ДОХИО

Гал гарсан үед галын самбарт байрлах дуут дохиог давхрын жижүүр дуугаргаж, сэрээх ба аврах ажиллагааг явуулна.

АРВАН НЭГ. БҮҮ СААД БОЛ

Өрөөндөө цэвэрлэгээ, үйлчилгээ авахгүй бол тав тух, аюулгүй байдлын үүднээс “Бүү саад бол” бичгийг хаалганы гадна талд өлгөнө.

АРВАН ХОЁР. НЭМЭЛТ ЗОЧИН

Аюулгүй байдлын үүднээс өрөөнд түр зочилж буй нэмэлт зочинг зочин угтагчид заавал бүртгүүлнэ.
Нэмэлт зочин 23:00 цагаас өмнө өрөөг орхин гарна.
Нэмэлт зочин таны өрөөнд хонохоор бол нэмэлт зочны төлбөр төлнө.

АРВАН ГУРАВ. ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ

Зочин гар, хөлөө шалбалсан бол угтах хэсэгт байрлах аптекийг ашиглах ба харин ямар нэг эм, тариа өгөхгүй.
Зочинд ямар нэг эмнэлгийн гэнэтийн тусламж хэрэгтэй бол угтах хэсэг 100 дугаараар залгаж, түргэн тусламжийн эмч дуудуулна.
Угтах хэсгийн ажилтан эмнэлгийн анхан шатны сургалтанд суусан болно.

АРВАН ДӨРӨВ. ЦАГДАА

14.1.    Зочин ямар нэг гэмт халдлагад өртсөн, хулгайд юмаа алдсан бол цагдаад мэдэгдэнэ.

14.2.    Зочид буудлын зүгээс хяналтын камер шүүж тусална.

АРВАН ТАВ. ЗОЧНЫ НУУЦЛАЛ

15.1.    Зочны талаарх мэдээлэл зөвхөн угтах хэсэгт хадгалагдах бөгөөд мэдээллийг нууцална.

15.2.    Зочныг асуусан гадны хүнд зочны зөвшөөрөлгүй ямар нэг мэдээлэл өгөхгүй.

15.3.    Зочны талаар мэдээлэл өгөх бол зочноос өөрөөс нь асууж зөвшөөрөл авна.

15.4.    Зочны өрөө рүү холбогдохыг хүссэн гадны хүнийг холбохдоо зочноос зөвшөөрөл авч холбоно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.

ЗОЧИД БУУДЛЫН ЗАХИАЛГА, ТӨЛБӨР ТООЦОО

АРВАН ЗУРГАА. ЗОЧИД БУУДЛЫН ЗАХИАЛГА, БҮРТГЭЛ

Зочид буудлын захиалгыг онлайн, телефон утсаар болон шууд зочин хүлээн авах хэсэгт өгөх гэсэн гурван төрлөөр өгнө.
Зочид буудлын өөрийн www.khuvsgullakehotelhostel.mn цахим хаягаар зочин нэвтрэн орж, захиалгагүй сул өрөөнүүдэд урьдчилан захиалга өгнө.
Зочид буудлын албан ёсоор бүртгүүлсэн www.booking.com, www.expedia.com гэх мэт онлайн хаягуудаар зочин нэвтрэн орж, захиалгагүй сул өрөөнүүдэд урьдчилан захиалга өгнө.
Зочид буудлын зочин хүлээн авах хэсгийн 70115757, 77187878 утас, захиалгын менежерийн 80366366, 88288639 дугаарын утсаар холбогдож утсаар захиалга өгнө.
Зочид буудлын зочин угтах хэсэгт шууд ирж захиалга өгч болно.

АРВАН ДОЛОО.ЗОЧИД БУУДЛЫН ӨРӨӨ ХҮЛЭЭН АВАХ

Зочин тухайн өдрийн 14:00 цагаас хойш өрөөг хүлээн авах боломжтой.
Захиалсан өрөөг дараа өдрийн 12:00 цаг хүртэл хадгална.
Захиалгыг хэн өгснөөс үл хамааран зочид буудалд байрлах үед зочны бичиг     баримтыг шалгаж, хуулбарлан авч, бүртгэлд оруулна.
Захиалсан хоногийн төлбөрөө урьдчилан төлж, өрөөний түлхүүрээ хүлээн авна.
Зочин өрөөний түлхүүрийг хүлээн авах нь өрөөг хүлээн авсанд тооцно. Хүсвэл өрөөг давхрын жижүүр, менежерээс хүлээн авч болно.

АРВАН НАЙМ. ЗОЧИД БУУДЛЫН ӨРӨӨ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ

    Зочин гарах өдрийн 12:00 цагаас өмнө өрөөгөө буцааж хүлээлгэн өгнө.
Зочин зочид буудлаас гарахдаа өрөөнд өөрийн эд зүйлээ үлдээсэн, мартсан эсэхээ сайтар шалгана.
Зочин угтах хэсэгт өрөөний түлхүүрийг өгсний дараа давхрын жижүүр өрөөг шалгана.
Давхрын жижүүр өрөөний эд зүйлийг бохирдуулсан, эвдсэн, дутаасан эсэхийг шалгаж, мөн нэмэлт үйлчилгээний тооцоог зочин угтах хэсэгт мэдээлнэ.
Нэмэлт үйлчилгээний төлбөр, торгууль гарсан бол тооцоог дуусгавар болгосноор өрөөг хүлээлгэн өгсөнд тооцно.

АРВАН ЕС. ЗОЧИД БУУДЛЫН ҮНДСЭН БОЛОН НЭМЭЛТ ТӨЛБӨР ТООЦОО

Зочид буудал нь гадаад, дотоодын иргэнд ижил үнээр үйлчилнэ.
Зочид буудлын аливаа төлбөр тооцоог дараах хэлбэрээр төлнө.

Бэлнээр төлөх тохиолдолд зөвхөн төгрөгөөр угтах хэсэгт төлнө.
Гадаад валютын ханшийг тухайн өдрийн монгол банкны ханшаар тооцно.
Дансаар төлөх тохиолдолд хүлээн авагчийн Улаанбаатар банкны 2600082721 тоот дансны “Сити тоувэр хотел” XXK хаягаар төлнө.
Кредит картаар төлөх тохиолдолд зөвхөн Visa, Мaster, Union Pay, Amex, JCB гэсэн картуудаар төлөх боломжтой.

Онлайн захиалга хийсэн тохиолдолд тухайн сайтын дүрмээр урьдчилгаа төлбөр тооцоо хийгдэх бөгөөд үлдэгдэл төлбөрийг зочин угтагчид бүрэн төлсний дараа өрөөний түлхүүрээ авна.
Олон хоногоор байрлах нөхцөлд хоног сунгах тутамдаа өрөөний төлбөрөө урьдчилан төлж, өрөөний түлхүүрийн ажиллах хугацааг сунгуулна.
Сонгосон өрөөний нэг хоногийн үнийн дүнтэй тэнцэх барьцааг зочин угтагчид байршуулна.
Мини баар, угаалга зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөрийг баримтын дагуу өрөөгөө хүлээлгэн өгөхдөө төлж, тооцоог дуусгана.
Өрөөг 12:00 цагаас хойш хүлээлгэн өгвөл дараах нэмэлт төлбөрийг төлнө.Үүнд:

  • Үдээс хойш 15.00 цаг хүртэл байрлах бол өрөөний үндсэн төлбөрийн 30 хувь;
  • Орой 18.00 цаг хүртэл байрлах бол өрөөний үндсэн төлбөрийн 50 хувь;
  • Орой 18:00 цагаас хойш гарвал өрөөний үндсэн төлбөрийг 100 хувь тус тус нэмж төлнө.

Өрөө хүлээн авах цаг буюу 14:00 цагаас өмнө хүлээн авахаар захиалвал дараах нэмэлт төлбөрийг төлнө. Үүнд:

  • Үдээс өмнө 12:00-14:00 цагийн хооронд хүлээн авах бол үндсэн  төлбөрийн 30 хувь;
  • Үдээс өмнө 09:00-12:00 цагийн хооронд хүлээн авах бол үндсэн төлбөрийн 50 хувь;
  • Өглөө 09:00 цагаас өмнө хүлээн авах бол үндсэн төлбөрийн 100 хувь тус тус нэмж төлнө.

Өрөөний эд зүйл эвдэрсэн, цэвэрлэх боломжгүйгээр бохирдуулсан, өрөөнд тамхи татсан нөхцөлд нэмэлт торгууль төлнө.
Нэмэлт зочин эд хогшил эвдсэн, бохирдуулсан ч нэмэлт төлбөр төлөхөөс татгалзвал үндсэн зочин торгууль, төлбөрийг хариуцна.

ХОРЬ. УРАМШУУЛАЛ, ХӨНГӨЛӨЛТ, ХЯМДРАЛ

Гэрээний дагуу 12-оос дээш групп зочдод хөнгөлөлттэй үнээр үйлчлэнэ.
Зочид буудлын байнгын үйлчлүүлэгчийн картын төрлөөс хамаарч хөнгөлөлт эдлэнэ.
“Айрбусан” авиа компаниар нисэж ирсэн зорчигч нисэх онгоцны суугчийн талоны тасалбараа үзүүлж, 20000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ.
Төрсөн өдөр, хуримын өдрөөрөө үйлчлүүлж байгаа зочдод зочид буудлын зүгээс тусгай урамшуулал, хямдрал үзүүлнэ.

ХОРИН НЭГ. ЗАХИАЛГА ЦУЦЛАЛТ, ТӨЛБӨР БУЦААХ

Зочин захиалгаа цуцалбал төлөх ёстой нийт төлбөрийн дүнгээс дараах хэмжээний торгууль төлнө.

Үүнд:

  • Захиалсан өдөр хүртэл 7-оос дээш хоногт 25 хувь;
  • Захиалсан өдөр хүртэл 3-7 хоногт 50 хувь;
  • Захиалсан өдөр хүртэл 1-3 хоногт 75 хувь;
  • Захиалсан өдөр хүртэл 1 хоногт эсвэл цуцлалт хийлгээгүй бол 100 хувиар тус тус тооцож торгууль төлнө.

ГУРАВДУГААР БҮЛЭГ.

ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ (ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ)

ХОРИН ХОЁР. ИНТЕРНЭТ

Зочид буудлын өрөөнд “Khuvsgul lake hotel” нэртэй, нууц кодгүй утасгүй интернэтийг ашиглана.
Зочид буудлын нэгдүгээр давхарын хүлээлгийн танхимд Citytower1 гэсэн нууц кодыг ашиглан интернэтэд холбогдоно.
Зочид буудлын хоёрдугаар давхарын өглөөний хоолны танхимд Citytower2 гэсэн нууц кодыг ашиглан интернэтэд холбогдоно.

ХОРИН ГУРАВ. ТЕЛЕВИЗИЙН СУВАГ

Зочид буудлын 20, 21 дугаар давхарт UNIVISION сүлжээний 100 суваг, 23, 24 дүгээр давхарт SKYMEDIA сүлжээний 200 суваг бүхий ТҮ гарна.
Сувгуудын жагсаалтыг хавтсанд байрлуулсан болно.

ХОРИН ДӨРӨВ. ӨГЛӨӨНИЙ ХООЛ

Зочид буудлын өрөөний үнэнд өөрөө өөртөө үйлчлэх өглөөний хоолны үнэ багтсан бөгөөд тухайн өрөөнд бүртгүүлсэн зочны тоогоор өглөөний хоолонд орно.
Зочид буудлын хоёрдугаар давхрын “City hall” танхимд Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гарагуудад 06:00-09:00 цагт, Бямба, Ням гарагуудад 07:00–10:00 цагийн хооронд өглөөний хоолоор үйлчилнэ.
Өглөөний хоолны цагийн хувиараас өмнө өглөөний хоол идэх бол боолтын, хүйтэн хоолоор үйлчилнэ.
Өглөөний боолтын хоолоор үйлчлүүлэх тохиолдолд 24 цагийн өмнө угтах хэсэгт урьдчилан захиалга өгч бэлдүүлнэ.
Зочин өвдсөн болон шаардлагатай тохиолдолд урьдчилан захиалж өглөөний цайг өрөөндөө хүргүүлж болно.

ХОРИН ТАВ. ӨРӨӨНИЙ ЦЭВЭРЛЭГЭЭ

Зочин байрлаж байгаа өрөөнд өдөр бүр 09:00 – 14:00 цагийн хооронд цэвэрлэгээ хийнэ.
Өрөөнд цэвэрлэгээ хийхдээ агаар оруулан, орыг засаж хураан, чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос соруулан, хог хаягдлыг хаяж, мини хөргөгчийг дүүргэж, хүсвэл нэг удаагийн хэрэгслэлээр хангана.
Хоёроос дээш хоног байрлаж байгаа зочны алчуур, цагаан хэрэглэлийг хоёр хоног тутамд сольж өгнө.
Хэрэв танд цагаан хэрэглэл, алчуур солих шаардлага гарсан бол давхрын болон угтах хэсгийн үйлчилгээний ажилтанд хэлж солиулна.

ХОРИН ЗУРГАА. ҮНЭТ ЗҮЙЛ, АЧАА ТЭЭШ

Зочин үнэт зүйл, бичиг баримт, мөнгөө өрөөний сейфэнд хадгалах боломжтой.
Зочин үнэт зүйл, бичиг баримт, мөнгөө зочин хүлээн авах ажилтанд хүлээлгэн өгч, бүртгүүлэн хадгалуулж болно.
Үнэт зүйл, бичиг баримт, мөнгөө хадгалуулаагүйн улмаас хаяж гээсэн, алдсан тохиолдолд зочид буудал хариуцлага хүлээхгүй.
Зочин байрлаж байгаа үедээ өрөөнд авч орох боломжгүй овор ихтэй ачаагаа зочид буудлын нэгдүгээр давхрын тээш хадгалах өрөөнд хадгалуулж болно.
Зочин бүртгэл хийлгэхээс нэг хоногийн өмнө ирсэн бол зөвхөн ачааг нь зочид буудал хүлээн авч үнэ төлбөргүй хадгална.
Зочин өрөөгөө хүлээлгэн өгсөн тохиолдолд зочны ачааг хагас өдөр үнэ төлбөргүй хадгална.
Ачаагаа хаалгачид бүртгүүлэн, шошго зүүлгэн, баримтжуулан хүлээлгэн өгнө. Буцаан авахдаа баримтаа үзүүлэн, хадгалуулсан тээшээ эргүүлэн авна.  
Зочин ачаа тээш, хувийн эд зүйлээ зочид буудлын дотор гадна эзэнгүй орхисноос гарсан хохирлыг зочид буудал хариуцахгүй.

ХОРИН ДОЛОО. ФИТНЕСС, САУН

Бүртгэлтэй зочин бүр саун, фитнессээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхэй.
Зочид буудлын хоёрдугаар давхарт байрлах “Оранж” фитнесс нь 06:00–23:00 цагийн хуваариар ажиллана.
Зочин нь саун, фитнессийн дүрмийг мөрдөж үйлчлүүлнэ.

ХОРИН НАЙМ. ГАЗРЫН ЗУРАГ

Зочид буудлын давхарт дэлхийн болон Монгол Улс, Улаанбаатар хотын газрын зургийг байрлуулсан.  
Улаанбаатар хотын төвийн хэсгийн газрын зургийг зочин хүлээн авах хэсгээс үнэ төлбөргүй авах боломжтой.

ХОРИН ЕС. СЭРҮҮЛЭГ

Хэрэв та өглөө сэрээх дуудлагыг авах бол зочин хүлээн авах ажилтанд мэдэгдэж, урьдчилан захиалгаа өгнө үү.

ГУЧ. ХҮҮХДИЙН ОР

Зочин 0-3 насны хүүхдийн орыг үнэ төлбөргүй авч зориулалтын дагуу хэрэглэнэ.

ГУЧИН НЭГ. ШУУДАН

Зочин зочид буудалд байрлаж байгаа үед зочны нэр дээр ирсэн шууданг хүлээн авч зочинд дамжуулна.

ГУЧИН ХОЁР. НЭГ УДААГИЙН ХЭРЭГЛЭЛ

Зочинд өдөрт нэг удаа цай, сахар, цэвэр ус, мини шоколад үнэ төлбөргүй авна. Нэмж авбал төлбөр төлнө.
Хоёр хоногт саван, шампунь, ангижруулагч, сахлын хутга, оо, сойз зэргийг нэг удаа үнэ төлбөргүй авна. Нэмж авбал төлбөр төлнө.

ГУЧИН ГУРАВ. СОНИН СЭТГҮҮЛ

Хүлээлгийн танхимд өдөр тутмын сонин, сэтгүүл байрлуулсан болно.

ГУЧИН ДӨРӨВ. ГУТАЛ ӨНГӨЛӨГЧ

Зочид буудлын нэг давхрын төв хаалганы дотор талд гутал өнгөлөгчөөр гутлаа өнгөлж болно.

ГУЧИН ТАВ. ШҮХЭР

Борооны шүхрийг зочин хүлээн авах хэсгээс авч хэрэглэнэ.
Норсон шүхрээ нэгдүгээр давхрын төв хаалганы дотор талд байрлуулсан автомат машинаас гялгар уут авч хийнэ.

ГУЧИН ЗУРГАА. ХАЯСАН ГЭЭСЭН

Зочид буудлын өрөөнд мартсан зүйлийг зочинд е-мейлээр мэдэгдсэнээс хойш 30 хоног хадгална.
Зочны нийтийн эзэмшлийн талбайд юмаа мартсан зүйлийг угтах хэсэгт 7 хоног хадгална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ (ТӨЛБӨРТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ)

ГУЧИН ДОЛОО. МИНИ БАР

Өрөөнд байрлуулсан мини баарны бүтээгдэхүүнийг үнэ төлбөртэй хэрэглэнэ.
Бүтээгдэхүүний үнийн жагсаалтыг мини хөргөгчин дээр байрлуулсан.
Мини баарны бараа дууссан, дахин авах бол угтах хэсэгт захиалж авахуулна.
Мини баарны үйлчилгээний тооцоог өрөө хүлээлгэн өгөхдөө угтах хэсэгт төлнө.
Өрөөний мини баарны хөргөгчинд байрлуулсан бүтээгдэхүүний эрүүл ахуйн бичгийг зочин угтах хэсгээс авч үзэж болно.
Зочин мини баарны хөргөгчийг асаах болон унтраах үйлдэл хийх шаардлагагүй. Шаардлагатай тохиолдолд өрөөний үйлчлэгчид хандана.

ГУЧИН НАЙМ. НЭМЭЛТ ОР

Шаардлагатай тохиолдолд нэмэлт ор захиалж болно.
Нэмэлт ор, гудас, хөнжил цагаан хэрэглэл, алчуурыг урьдчилан захиалж, төлбөрийг зочин угтах хэсэгт төлж ашиглана.

ГУЧИН ЕС. УГААЛГА, ХИМИ ЦЭВЭРЛЭГЭЭ

Зочны өрөөний тавиур дээр тавьсан угаалгын үнийн саналтай танилцаж, угаалгах эд зүйлээ угаалгын уутанд хийж бэлдэнэ.
Угаалганд өгөх эд зүйлээ өглөөний 08.30 цагт зочин хүлээн авах хэсэгт хүлээлгэн өгч, захиалгаа өгнө.
Угаалганд өгсөн хувцсыг нэг өдөр, хими цэвэрлэгээнд өгөх хувцсыг 1-3 хоногийн дараа гарна.
Өрөөнд юм угаахыг хориглоно.

ДӨЧ. ВАЛЮТ АРИЛЖАА

Та зочид буудлын зочин хүлээн авах хэсэгт гадаад валют арилжаа хийнэ.

ДӨЧИН НЭГ. МАССАЖ

Зочид буудлын хоёрдугаар давхарт байрлах “Оранж” фитнесс төвд тарифын дагуу төлбөр төлж, массажны үйлчилгээ авна.

ДӨЧИН ХОЁР. I PAD ТҮРЭЭС, КОМЬЮТЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

I PAD-ыг зочин хүлээн авах хэсэгт хандаж, 1-5 цагт 20 000 төгрөг, 5-24 цаг 40 000 төгрөгөөр түрээслэнэ.
Зочид буудлын хүлээлгийн танхимд байрлах хоёр ширхэг компьютерыг үнэ төлбөргүй ашиглана.

ДӨЧИН ГУРАВ. УНАДАГ ДУГУЙ ТҮРЭЭС

Унадаг дугуй зочин угтах хэсгээс авч түрээслэнэ.
MERIDA брэндийн унадаг дугуйг 1-12 цагт 20 000  төгрөгөөр түрээслэнэ.
Унадаг дугуйг унахдаа автозамын хөдөлгөөн болон аюулгүй байдлаа өөрөө хангана.
Унадаг дугуйн хэмжээ, бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авна. Эврэлтэй дугуйг сольж авна.
Унадаг дугуйг эвдсэн, хаяж үрэгдүүлсэн, хулгайд алдсан бол төлнө.

ДӨЧИН ДӨРӨВ. АВТОМАШИН ТҮРЭЭС

Автомашин түрээслэх мэдээллийг зочид буудлын зочин хүлээн авах хэсгээс авна.

ДӨЧИН ТАВ. НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛААС УГТАХ, ҮДЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

Нисэх буудал, автовокзал, галт тэрэгний буудлаас тосох, үдэх үйлчилгээг авах бол зочин хүлээн авах хэсгийн +976-70115757 гадуур дугаар, 100 дотуур дугаарт холбогдож захиална.
Нисэх буудлаас тосох үйлчилгээ 55 000 төгрөг, үдэх үйлчилгээ 55 000 төгрөгийн төлбөртэй.
Зүүн автовокзалаас тосох үйлчилгээ 25 000 төгрөг, үдэх үйлчилгээ 25 000 төгрөгийн төлбөртэй.
Баруун автовокзалаас тосох үйлчилгээ 30 000 төгрөг, үдэх үйлчилгээ 30 000 төгрөгийн төлбөртэй.
Төв галт тэрэгний буудлаас тосох үйлчилгээ 20 000 төгрөг, үдэх үйлчилгээ 20 000 төгрөгийн төлбөртэй.

ДӨЧИН ЗУРГАА. АВТОМАШИНЫ ЗОГСООЛ

Зочид буудлын автомашины В1 давхрын төлбөртэй зогсоол хоногт 20 000 төгрөгийн төлбөртэй.
Тусгаар тогтнолын ордны автомашины В1 давхрын төлбөртэй зогсоол хоногт 10 000 төгрөгийн төлбөртэй.
Зочид буудлын гадна зогсоолыг үнэ төлбөргүй ашиглана.
Зогсоолын төлбөр нь зөвхөн автомашин байрлуулсан талбайн төлбөр тул автомашины дохиоллоо ажиллуулж, хаалгануудаа түгжиж, кабин доторх болон ачаан дээрх үнэт зүйлээ авч орохыг сануулж байна.

ДӨЧИН ДОЛОО. БИЧИГ ХЭРГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Хэвлэх, хувилах, хуулах, скайнердахад нэг хуудас нь 1 000 төгрөгийн төлбөртэй.
Комьютерийн аюулгүй байдлын үүднээс хэвлэх файлаа khuvsgullakeresepshin@yahoo.com мэйл хаягаар илгээж хэвлүүлнэ.

ДӨЧИН НАЙМ. ҮЗВЭР,  ХООЛ

Ресторан, музей, театр болон үзвэрийн хуваарийн талаарх мэдээллийг зочин хүлээн авах хэсгээс авна.

ДӨЧИН ЕС. БЭЛГИЙН КАРТ

Зочид буудлын “Бэлгийн карт”-ны талаарх мэдээллийг зочин угтах хэсгээс авна.

 

ДӨРӨВДҮГЭЭР  БҮЛЭГ.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТАВИЛГА, ЭД ХОГШИЛ

ТАВЬ. ЦАХИЛГААН ШАТ

Зочин зочид буудлын барилгын D, С цахилгаан шатаар зорчино.
Цахилгаан шатны кабин доторх товчлуурын дор байрлах мэдрэгчид өрөөний түлхүүр буюу картаа уншуулсны дараа очих давхрын товчлуураа дарна.
Цахилгаан шат ямар нэг шалтгаанаар гацсан тохиолдолд дохиоллыг дарж, тусламж дуудан засварчин ирээгүй байхад хаалгыг хүчээр онгойлгох оролдлого хийхгүй хүлээнэ
Зочин нь цахилгаан шатны даацнаас хэтэрсэн, бохир, эвгүй үнэртэй зүйл зөөвөрлөхгүй.
Цахилгаан шатыг ослын үед ашиглахгүй.

ТАВИН НЭГ. ӨРӨӨНИЙ ХААЛГА, ТҮЛХҮҮР

Өрөөний түлхүүр нь карт хэлбэртэй ба цахилгаан шатаар зорчиход давхар ашиглана.
Өрөөний түлхүүр нь зочид буудлаас гарах өдрийн 12:00 цаг хүртэл цэнэглэгдэнэ.
Өрөөнд орохдоо хаалганы цоожны карт уншигчид картыг уншуулж, бариулыг доош даран хаалгыг онгойлгоно.
Өрөөн дотор хаалганы хажуу хананд байрлах түлхүүрний үүрэнд өрөөний түлхүүрээ шургуулж, гэрлээ асаана.
Өрөөний түлхүүрийг гээсэн тохиолдолд 10 000 төгрөг төлж, шинэ түлхүүр авна.
Зочин аюулгүй байдлын үүднээс хаалганы цоожийг дотор талаас нь давхар түгжиж байна.
Өрөөний гадна болон ариун цэврийн өрөөний хаалганы цоож гацсан бол заавал зочин угтагчид хэлж, засварчнаар засуулна.
Өрөөний гадна болон ариун цэврийн өрөөний хаалганы цоожийг зочин өөрөө засах гэж оролдоод эвдсэн бол төлнө.

ТАВИН ХОЁР. ЦОНХ

Аюулгүй байдлын үүднээс өрөөний цонхыг аль болох нээхгүй байхыг зөвлөнө.
Цонхыг нээхдээ бариулыг доош, хаахдаа хажуу тийш болгоно.
Цонх хаагдахгүй, нээгдэхгүй бол цонхны эд ангиар оролдохгүй, харин тусламж дуудна.
Цонхны гадна тавцан дээр юм тавих, цонхны шил налах, цонхоор юм асгах, хаях, эд зүйл унжуулах, толгой, гар, биеэ гаргахгүй.

ТАВИН ГУРАВ.ТАВИЛГА ЭД ХОГШИЛ

Өрөөний тавилга, эд хогшлыг зориулалтын дагуу, цэвэр нямбай ашиглана.
Өрөөнд байрлуулсан тавилга, эд хогшил, бусад хэрэглэлийг өрөөнөөс авч гарахгүй.
Өрөөнд байрлуулсан тавилга, эд хогшил, бусад хэрэглэлийн байрлалыг солихгүй.

ТАВИН ДӨРӨВ. СЕЙФ

Сейфний ашиглах зааврыг сейфэн дотроос авч үзнэ.
Өрөөг хүлээлгэн өгөхдөө сейфээ шалгана.

ТАВИН ТАВ. ЖИН

Ариун цэврийн өрөөнд байрлуулсан электрон жинг зөвхөн биеийн жинг үзэхэд ашиглана.

ТАВИН ЗУРГАА. ИНДҮҮ, ИНДҮҮНИЙ СУУРЬ

Индүү, индүүний суурийг өрөөний үйлчлэгчээс авч хэрэглэнэ.
Индүү, индүүний суурийг зориулалтын дагуу ашиглана.
Индүүг асаагаад доош харуулж тавихгүй, хэрэглэж дуусаад цахилгаанаас салгана.

ТАВИН ДОЛОО. ҮСНИЙ СЭНС

Ариун цэврийн өрөөнд байрлуулсан үсний сэнсийг зориулалтын дагуу хэрэглэнэ.
Зочид буудлын 20, 21 дүгээр давхарт байрласан үсний сэнсэн дээр байрласан цахилгааны залгуурт зөвхөн сахлын машин залгах ба 110V, 220V хэрэглээг анхаарч залгана.

ТАВИН НАЙМ. ТЕЛЕФОН УТАС

Өрөөнд байрлуулсан телефон утас зөвхөн зочид буудал дотор холбоо барина.
Өрөөнөөс өрөө рүү залгах бол тухайн өрөөний дугаарыг оруулна.
Зочин угтагч руу 100 дугаараар залгана.
Гадаад улс, хот дотор утсаар ярих бол үүрэн телефоны SIM карт зочин угтагчаас худалдаж авна.

ТАВИН ЕС. АЙРКОНДИШН

Айркондейшныг зөвхөн өрөө халуун үед сэрүүцүүлэх зориулалтаар жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ашиглана.
Айркондейшныг өрөөг халаах зорилгоор ашиглахгүй.
Айркондейшныг хөргөх үед удирдлага дээрх зааврын дагуу ашиглана.

ЖАР. ЦАХИЛГААНЫ ЗАЛГУУР

Өрөөний хананд байрлах цахилгааны залгуур AC 220V50/60H болно.

ЖАРАН НЭГ. УС БУЦАЛГАГЧ

Ус буцалгагчинд хэт дүүрэн ус хийж буцалгахгүй байна.
Буцалсан устай болгоомжтой харьцана.
Ус буцалгагчийг газар тавьж ажиллуулахгүй байна.
Ус буцалгагчинд уснаас өөр төрлийн шингэн буцалгахгүй.

ЖАРАН ХОЁР. ЭД ХОГШИЛ ЭВДЭХ, БОХИРДУУЛАХ

Зочид буудлын эд хогшлыг санаатай, санамсаргүй эвдсэн, бохирдуулсан бол хавсралтад заасан үнийг нөхөн төлнө.
Зочид буудлын хана, тааз, хаалга, цонх, хивсийг эвдсэн, бохирдуулсан бол бүхлээр нь засах үнээр тооцож төлнө.
Тамхины галаар хивс цоолсон бол өрөөний хивсийг бүхэлд нь солих, тавилга эд хогшлыг түлсэн бол эд хогшлийг бүтнээр солих үнээр тооцож төлнө.
Зочид буудлын эд хогшлыг эвдэж сүйтгэсэн, бохирдуулснаас тухайн өрөөг шууд дараагийн зочинд үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгосон нөхцөлд орлого алдсан өдрийн төлбөрийг өрөөг ашиглалтанд орох хүртэлх өдрөөр тооцож, зочноор нөхөн төлүүлнэ.
Нэмэлт зочин зочид буудалд хохирол учруулсан бол үндсэн зочин хохирлыг хариуцан барагдуулна.