Түгээмэл асуултууд

  • "KHUVSGUL LAKE" зочид буудалд яаж захиалга өгөх вэ?

    1. Та www.khuvsgullakehotel.mn хаягаар орж онлайнаар захиалга өгөх
    2. Зочид буудлын 7606-8888 утсаар шууд холбогдож захиалга өгөх
    3. Зочид буудлын борлуулалтын албаны reservation@khuvsgullakehotel.mn и-мэйл хаягаар захиалга өгөх
    4. Зочид буудлын борлуулалтын албаны 7606-8888 утсаар холбогдож захиалга өгөх боломжтой.

    Олон хүний захиалга яаж хийх вэ?

    Групп буюу олон хүний захиалга хийх гэж байгаа бол шууд зочид буудлын захиалгын албатай холбогдоно уу. Захиалгын алба .........................

    Сайтаар хэдэн өрөөний захиалга нэг дор хийж болох вэ?

    Та нэг дор 5 өрөөний захиалгыг онлайнаар хийж болно

    Сайтаар хэдэн төрлийн захиалга хийх боломжтой вэ?

    Та баталгаатай болон баталгаагүй захиалга алийг нь ч хийх боломжтой. Баталгаажуулсан захиалгатай өрөө таны буудалд ирэх хүртэл бид хадгална. Харин баталгаажуулаагүй захиалгатай өрөөг бид тухайн өдрийн 16.00 цаг хүртэл хадгална. 

    Захиалга хийхэд кредит картны аюулгүй байдал хэр баталгаатай вэ?

    Баталгаатай. Таны онлайнаар захиалсан захиалганы кредит картны мэдээлэл гадагш алдагдахгүй бөгөөд бидний банк болон сайтын сервертэй  хийсэн гэрээний дагуу нууцлал алдагдахгүй, аюулгүй байлгах болно.

    Машины зогсоол захиалах шаардлагатай юу?

    Урьдчилан захиалга өгөх боломжтой. Зочдод зогсоол үнэгүй. Зогсоол урьдчилан захиалаагүй нөхцөлд нэг цагийн 1000 төгрөг. Нэг өдрийн 24000 төгрөг. 

  • -"Khuvsgul lake" зочид буудал ямар үнийг санал болгодог вэ?

    "Khuvsgul lake" зочид буудал хамгийн боломжтой үнийг санал болгоно. Та захиалгаа онлайнаар урьдчилан өгснөөр зочид буудалд шууд ирээд захиалах үнэнээс 20 хувь хүртэл хөнгөлөлттэйг санаж аваарай.

    Өрөөнд ганцаараа эсвэл хоёроороо орох мөн өөрөөний ангиллаас хамааран  138.000 төгрөгөөс 348.000 төгрөгийн хооронд  байна.

    Өрөөнд нэмэлтээр зочин орсон тохиолдолд хэдэн төгрөг төлөх вэ?

    Нэмэлтээр орсон зочин өрөөнд хоноогүй тохиолдолд 67000 төгрөг төлнө. Бусад тохиолдолд хоёр хүний үнээр буудалд орно.

    Өглөөний хоол хэдэн төгрөг вэ?

    Өглөөний хоол зочин танд үнэгүй, нэмэлт зочинд 19000 төгрөг төлнө. Хүүхэд 14 000 төгрөг төлнө.

  • "Khuvsgul lake" зочид буудлын зочин хүлээн авагчид ямар цагаар ажилладаг вэ?

    "Khuvsgul lake" зочид буудлын ажлын цаг 24 ба та ямар ч асуудалгүй check-in хийнэ. 

    Зочид буудалд check-in хэрхэн хийгддэг вэ?

    Check-in хийхэд таны кредит карт, захиалгын баталгаажилтын дугаар, паспорт хэрэгтэй. 

    Зочид буудалд ирэх өдрийн хэдэн цагт check-in хийх вэ?

    Та өдрийн 14.00 цагт зочид буудалд орно. 

    Буудлаас гарах өдрийн хэдэн цагт өрөөгөө хүлээлгэж өгөх вэ?

    Гарах өдрийн 12.00 цагт өрөөгөө хүлээлгэж өгнө. 

  • "Khuvsgul lake" зочид буудлын өрөөний тавилга ямар вэ?

    Бүх өрөө орчин үеийн загвараар тохижуулсан гэдгийг дахин сануулъя. Өрөөнд нэг хүний болон хоёр хүний ор, LED TV, ажлын ширээ, сандал, хувцасны өлгүүр, ачааны тавиур, зөөлөн сандал, кофены ширээ, мини баар, дотуур холбоо, үнэгүй интернэт бүгд бий. Мөн та ваннтай эсвэл шүршүүртэй өрөөг сонгож болно. 

    Өрөөнд үсний сэнс бий юу?

    Тийм. Бүх угаалгын өрөө үсний сэнстэй. 

    Өрөөнд мини бар бий юу?

    Та мини баартай өрөөг сонгон захиалж болно.

  • Онлайн захиалга хийхэд миний кредит картнаас автоматаар өрөөний төлбөр татагдах уу?

    Үгүй. Таны кредит карт захиалга хийхэд баталгаа болох ба таныг буудалд ирж бүртгүүлэхэд таны хонох өдрөөр төлбөрийг авна. 

    Ямар төлбөрийн картаар тооцоо хийх боломжтой вэ?

    "Khuvsgul lake" зочид буудал дараах картаар тооцоо хүлээн авах боломжтой. 

    Төлбөрөө хэзээ хийх вэ?

    Буудалд байрлах бүх өдрийн төлбөрөө check-in хийх үед төлнө. Харин мини бар болон бусад төлбөрийг check-out хийх үед төлнө.